2024/11/18Шинэ мэдээ
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн тархалтын сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар”-ын ажилтан, алба хаагчидтай хамтран байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, бэлтгэл бэлэн байдлыг шалган, зөвлөн туслах зорилгоор гал түймэр унтраах тархалтын дадлага, сургуулийг зохион байгуулан ажиллалаа.
2024/11/18Шинэ мэдээ
Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word программ ашиглах тухай” сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.
2024/11/18Шинэ мэдээ
Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, Ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Чойр өртөөнд зохион байгууллаа. Танхимын сургалтаар Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, штабын дадлага сургуулиар “Газар хөдлөлтийн үеийн аврах ажиллагаа” болон “Чойр өртөөн дээр аюултай ачаа тээвэрлэж явсан вагонд битүүмж алдагдсан үед хариу арга хэмжээ” сэдвээр амжилттай зохион байгууллаа.
2024/11/18Шинэ мэдээ
Онцгой байдлын газрын даргын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах” удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын 1 дүгээр баг “Аяганы хонхор"-ын айл өрхүүдэд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, эрэн хайх аврах бүлгийн бие бүрэлдэхүүн галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
2024/11/18Шинэ мэдээ
Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Эрүүл мэндийн газар”-ын ажилтан, алба хаагчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word программ ашиглах тухай” сэдвүүдээр 01.00 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.
2024/11/18Шинэ мэдээ
Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас санаачилж айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Аюулгүй жишиг хороолол" төсөлд Сүмбэр сумын Баянбулагийн 1-4 дүгээр гудамжны айл өрхийг хамрууллаа.
2024/11/18Шинэ мэдээ
Сүмбэр сумын 3 дугаар багийн Баянбулагийн 4 эгнээ, 82 өрхийн галын аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын стандартыг тогтоох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой хийж хэрэгжүүлсэн ажлын хаалтын үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болно.
2024/11/18Шинэ мэдээ
Алба хаагчдын ширээний ном, мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор Нийтийн номын сангаас “Зөөврийн номын үйлчилгээ” арга хэмжээг 2022 оны 11 сарын 16-ны өдөр Онцгой байдлын газарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд алба хаагчид уншигчийн карт сэргээх, шинээр үүсгэх, ширээний номыг түрээслэх, худалдан авах үйлчилгээг авсан юм.