“АЮУЛГҮЙ ЖИШИГ ХОРООЛОЛ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+

Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас санаачилж айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Аюулгүй жишиг хороолол" төсөлд Сүмбэр сумын Баянбулагийн 1-4 дүгээр гудамжны айл өрхийг хамрууллаа.

Уг төслийг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоотой хийж хэрэгжүүлэн ажилласан.

Тухайлбал аймгийн ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улаан загалмай хороо, Говьсүмбэр телевиз  “Дэлхийн зөн Бор-Өндөр -1” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Төслийн хүрээнд айл өрх бүрийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгааны гадна, дотор монтажийн утсыг солих, утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулах, гал унтраагуул байрлуулах, шаардлага хангасан хогийн савыг байршуулах, эгнээ бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/-ийг байршуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналттай камер суурилуулах, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх, хашааг жигдрүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлыг хийсэн юм.

Сүмбэр суманд Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн 60 орчим хувь нь амьдардаг бөгөөд уг төслийн ажлыг 2022 оны 04 сарын 11-ний өдөр эхлүүлж,  өнөөдөр /2022.11.17/ хаалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Хаалтын үйл ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон хамтран ажилласан байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Сүмбэр сумын Баянбулагийн гудамж, эгнээ хариуцсан ахлагч нарт төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон тул Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Талархал” гардууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн тархалтын сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар”-ын ажилтан, алба хаагчидтай хамтран байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, бэлтгэл бэлэн байдлыг шалган, зөвлөн туслах зорилгоор гал түймэр унтраах тархалтын дадлага, сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word  программ ашиглах тухай” сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.