“АЮУЛГҮЙ ЖИШИГ ХОРООЛОЛ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАРГААШ БОЛНО

A- A A+

Сүмбэр сумын 3 дугаар багийн Баянбулагийн 4 эгнээ, 82 өрхийн галын аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын стандартыг тогтоох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой хийж хэрэгжүүлсэн ажлын хаалтын үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болно.

Хаана: Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулаг 1 дүгээр эгнээ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн тархалтын сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар”-ын ажилтан, алба хаагчидтай хамтран байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, бэлтгэл бэлэн байдлыг шалган, зөвлөн туслах зорилгоор гал түймэр унтраах тархалтын дадлага, сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word  программ ашиглах тухай” сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.