Аврагчийн цаг нэвтрүүлэг

ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Онцгой байдлын газрын даргын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах” удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын 1 дүгээр баг “Аяганы хонхор"-ын айл өрхүүдэд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, эрэн хайх аврах бүлгийн бие бүрэлдэхүүн галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.