АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ХУГАЦААГ СУНГАЛАА.

20210312_131158.jpg

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 586 дугаар тогтоолын дагуу ГАЗ-66 ачааны автомашин хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  • Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
  • Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14.50 цаг хүртэл Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 04 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99907710, 99084403 утсаар авна уу.

scroll to top