“Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах” удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын 3 дугаар баг “Баянбулаг”-ийн айл өрхүүдэд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, эрэн хайх аврах бүлгийн бие бүрэлдэхүүн галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд 101 өрхийн 349 иргэнд “Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гэр хороолол, амины орон сууцанд тавих галын аюулгүй байдлын шаардлага” сэдвээр мэдээлэл хийж илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах талаар зөвлөмж өгч ажиллалаа.