АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

328746370_1639201599886371_1086203832824401189_n.jpg

Говьсүмбэр аймгийн онцгой комиссын хурал 2023 оны 02 дугаар сарын 1-ий өдөр зохион байгуулагдаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. ХАА-н өвөлжилтийн байдалтай танилцаж, цас ихтэй өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг малчдад борлуулах

2. Малын гоц халдварт Мялзан өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний мэдээлэлтэй танилцаж, голомтын бүсэд болон хяналтын цэгт ажилласан алба хаагчдын томилолтын зардлыг холбогдох газраас шийдвэрлэх

3. Улаан загалмайн хорооноос зорилтот бүлгийн 30 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

scroll to top