СУРАГЧИД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА

143970D4-0C69-41F0-98B2-08DF3CEEBDD5.jpg

Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид аймгийн Онцгой байдлын газартай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр танилцлаа. Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Э.Энхбаатар сурагчидтай уулзалт зохион байгуулж, ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академи, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн элсэлт, Онцгой байдлын ажил мэргэжлийн талаарх мэдээллийг өгч ажиллалаа. Мөн Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа автомашин, багаж, зэвсэглэмж, өрөө тасалгаа болон эрэлч нохойг танилцуулан мэдээлэл хийсэн юм.

scroll to top