Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word программ ашиглах тухай” сэдвүүдээр 2 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.