Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах “Бор гүн Сүмбэр” ХХК-ий хүсэлтийн дагуу тус компаний ажилчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “what3word программ ашиглах тухай” сэдвүүдээр 01.00 цагийн сургалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.