Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

131067942_2813090125604667_1977144190983943051_n-6xxe14zshgjrq3glvy2beh4amsritfwjnheeeea50e8.jpg
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:     Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.   2022 оны 11-р сарын 10-ны 20 цагаас 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар,  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус  хүйтэн, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө  Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар -3 …-8 градус хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна

scroll to top