УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГАМШГААС ХАМГААЛАХ ХЭЭРИЙН ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_3299.jpg

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Батзам, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл нарын баталсан “Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ын удирдамжийн хүрээнд удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах хээрийн дадлага, сургалтыг зохион байгуулан ажиллалаа.

Тус сургалт нь 2 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр үе шатад хүн нэг бүрийн хээрийн үүргэвчинд үзлэг зохион байгуулж, онолын мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулсан.

Хоёрдугаар үе шатад бүрэлдэхүүнийг явган марш үйлдүүлж, луужингийн тусламжтайгаар өгөгдсөн солбилцолыг зөв олж тогтоох,  хоолны материал илрүүлэн хээрийн цай бэлтгэх, өгөгдсөн гамшгийн цагийн байдал дээр хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, команд штабын дадлага сургууль зохион байгуулсан.

Онолын болон дадлага сургалтаас олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор 4 багт хуваагдаж 5 төрлийн цэг дээр буухиа хэлбэрээр өрсөлдөн даалгавруудыг гүйцэтгэн ажиллалаа.

scroll to top