Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ.

1-3.jpg

Тус газраас Олон Улсын ахмадын байгууллагын 91 жилийн ойг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчний байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдэгээр 28 бэлтгэл офицер, ахлагч нарыг шагнаж урамшуулав. Албаны үйл ажиллагаа, ашиглагдаж буй автомашин багаж зэвсэглэмж, хүндэтгэлийн өргөөтэй танилцуулж, ахмад настнаасаа суралцах, туршлага судалсан өдөр боллоо. Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн. Анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан байна.

scroll to top