ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА .

viber_image_2022-09-27_17-00-30-856.jpg

“Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хээрийн нөхцөлд холбоо тогтоох” сэдэвт хамтарсан дадлага сургууль Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн нутагт байрлах Хаялага нуурын эрэг дагуу үргэлжилж байна.

Тус дадлага сургуулийн хүрээнд “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”, “Аврах завьтай ажиллах үеийн аюулгүй ажиллагаа”, “Тогтмол усанд живсэн нэрвэгдэгсдэд анхан шатны тусламж үзүүлэх, тээвэрлэх”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Радио холбоо зохион байгуулах журам”-ыг баримтлан холбоонд орох, “Иридиум утас болон GPS”-ийн сургалтыг танхимаар орж, “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”, “Эрэн хайх, аврах ажиллагаа явуулах арга техник, завь сэлүүрдэх, залах, завь тогтоох”, “Шумбагч усны гүнд даралтаа тэнцүүлж сурах”, “BARRET /2040/ ттө /VX-1210/-г судлах, станцаар ажиллах /үүргэвчийн радио станц/”, “Хэт богино долгионы радио станц FT-1802 станцаар ажиллах”, “ICOM-2003 /үүргэвчний станц/ ашиглан ОБГ-тай холбоонд орох” төрлүүдээр дадлага хийж туршлага солилцон ажиллаж байна.

Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагчид тус сургалтад хамрагдаж байна.

scroll to top