ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

viber_image_2022-09-26_23-04-28-911.jpg

Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газрын даргын “Сургалт, бэлтгэл зохион байгуулах тухай” тушаалын дагуу “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хээрийн нөхцөлд холбоо тогтоох” сэдэвт хамтарсан дадлага сургуулийн удирдамжийн хүрээнд хээрийн дадлага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн нутагт байрлах Хаялага нууранд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго нь улсын хэмжээнд гамшиг ослын голомтод холбоо зохион байгуулах, Онцгой байдлын газруудын холбоо зохион байгуулалтыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хээрийн нөхцөлд холбоо тогтоох аргад суралцах, тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, аврах ажиллагааны хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох, газар орон болон бодит байдалд тулгуурлан алба хаагчдын усанд сэлэлтийн арга техник, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний албаны удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн юм.

scroll to top