ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ХООЛ, ХҮНС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАЙНА.

tender-1.png

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт хоол, хүнс худалдан авах тендер”–ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Үнийн саналыг 2022 оны 08-р сарын 16-ны  өдрийн 10 цагаас өмнө цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2022 оны 08-р сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Тооцно”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, Онцгой байдлын газрын байр, 2-р давхар, Утас: 70543025, 89050577

scroll to top