ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ, ДАЛАН СУВАГ ШУУДУУНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

IMG_2466.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх”, “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны удирдамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сүмбэр сумын үерийн далан суваг, шуудуу, хоолойнуудын ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах, гамшиг осол, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах чиглэлээр Онцгой байдлын газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулав.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгуулах, шаардлагатай газарт ус зайлуулах хоолой, далан барих ажлын үйл явцыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top