1449 ИРГЭНД ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА.

293095687_776487370195935_5905418959783740597_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн баталсан Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө, Онцгой байдлын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын амралтын өдрийг тохиолдуулан Хаялага нуурын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулах ажлын удирдамж”-ийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран Хаялага нууранд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Хэрлэн гол, Хаялага нууранд хамтарсан эргүүл ажиллуулах, амарч зугаалж буй иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээ хүргүүлэх ажлын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Онцгой байдлын газраас 4 алба хаагч, Цагдаагийн хэлтсээс 1 алба хаагч, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 1 ажилтан, Улаан загалмайн хорооны 1 ажилтан, нийт 7 алба хаагч 02-78 ГСО улсын дугаартай 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж нуурын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг нийт 1449 иргэнд хүргэж /том хүн-813, хүүхэд-636/, 813 ширхэг тараах материал тарааж, нуурын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 68 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажилласан.

scroll to top