ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ ЯВУУЛЖ БАЙНА.

1657709578058-1.jpeg

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Онцгой байдлын газрын даргын баталсан “Үер, уснаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд 07 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн байдлаар Хаялага нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж нуурын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 97 иргэнд хүргэж /том хүн-76, хүүхэд-21/, 76 ширхэг тараах материал тарааж, нуурын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 12 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top