ЧАНГА ЯРИГЧААР СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

1657793287645.jpeg

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Онцгой байдлын газрын даргын баталсан “Үер, уснаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн байдлаар Хаялага нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч нийт 5 алба хаагч 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж нуурын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 176 иргэнд хүргэж /том хүн-102, хүүхэд-74/, 102 ширхэг тараах материал тарааж, нуурын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 2 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top