“БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

1657709578020.jpeg

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Онцгой байдлын газрын даргын баталсан “Үер, уснаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн байдлаар Хаялага нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч нийт 6 алба хаагч 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж нуурын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 328 иргэнд хүргэж /том хүн-205, хүүхэд-123/, 205 ширхэг тараах материал тарааж, нуурын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 41 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top