“БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

processed-dfd948fd-8a7c-449e-9199-e29d27afd9b8_1Dw9eOFC.jpeg

Онцгой байдлын газрын даргын баталсан “Үер, уснаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 6-р баг Хэрлэн голын эрэг дагуу /аймгийн төвөөс 95 км / явган болон завьт эргүүлээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 4 алба хаагч 1 мотоцикл, 1 фургон автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 66 иргэдэд /том хүн-36, хүүхэд-30/, 36 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 4 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top