ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

1-1.jpg

Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Энх-Эрдэнэ, салааны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах ахлагч Б.Эрдэнэтулга нар Говьсүмбэр аймгийн үндэсний баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй гэр, майхан, асарт галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, галын түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

scroll to top