ХАЯЛАГА НУУРАНД ГҮНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ЗУРВАС БАЙРШУУЛАВ.

1657371954623.jpeg

Онцгой байдлын газрын даргын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хаялага нууранд гүний хэмжилт хийж, 1,5 метрээс дээш гүнтэй хэсэгт зурвас хийж байршуулан ажиллалаа.

Баяр наадмын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан иргэд олноор цуглардаг амралт, зугаалгын газар,гол нуурын орчимд хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top