ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИЙН САЛААНЫ ЗАХИРАГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

-3-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын даргын баталсан “ Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарт зохион байгуулах сургалтын төлөвлөгөө”-ний хүрээнд ГТУА 37 дугаар ангийн салааны захирагч нарын сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас танхим болон дадлага хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтаар албан хэрэг хөтлөлт, Гал түймэр унтраах дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, байр зүйн зургийн ерөнхий ойлголт, ажлын зурагтай ажиллах дадлага, Гал түймэр унтраах арга зүй /онол, дадлага/ сэдвүүдээр онолын мэдлэг олголоо.

scroll to top