Алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

7B1DA9FC-944E-4B4A-ACDD-8CBE0CF150B4.jpeg

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан тус газраас Онцгой байдлын байгууллага сурталчилсан нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд албаны машинтай цуваа аймгийн автозамаар 7 км зам туулж олон нийтэд сурталчилан ажиллав. Мөн Боржигон чуулгын талбайд шуурхай албаны автомашинууд болон багаж зэвсэглэмж, Онцгой байдлын газрын музейг байрлуулж иргэдэд тайлбарлан ухуулга сурталчилгаа хийсэн. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нээж алба хаагчид болон ахмадууд, иргэдэд хандан ойн баярын мэндийг хүргэж мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Аймгийн Засаг даргын жуух бичгээр 2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2 алба хаагчийг жуух бичгээр, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онц гал сөнөөгч тэмдэгээр 1 алба хаагч шагнагдсаныг гардуулан өглөө. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн 2 алба хаагчид дурсгалын зүйл гардууллаа. Өдөрлөгийн үеэр зам тээврийн ослын үед авч хэрэгжүүлэх аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

scroll to top