Улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байна

287997154_396965259136676_6430040191266872963_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн удирдлагууд оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын сургалтын талбай, аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болно.  Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 300 гаруй тамирчин оролцож байна.

Монгол улсад 1956 оноос /хуучнаар/ ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэн хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэн тус спортын үндэс суурийг тавьжээ. Анхны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 1966 онд Сэлэнгэ аймгийн Шарын гол, 1968 онд Улаанбаатар хотод Гал унтраах ангиудын хооронд байлдааны тархалт, довтолгооны шат, гурав сунадаг шат, 4х100 метрийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй.

Алба хаагчид довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

Тэмцээнд оролцож байгаа баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

scroll to top