АЛБА ХААГЧДАД ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЛОО.

73dd386de00e9132166b336410ccd3e8.jpg

Цахим гарын үсгийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын иргэн бүрт тоон гарын үсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгож эхлээд байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран алба хаагчдын цахим иргэний үнэмлэхэнд тоон гарын үсгийн олголт хийх ажлыг зохион байгууллаа. Онцгой байдлын газрын алба хаагчдын 85% нь тоон гарын үсэгтэй болж төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.

Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэгтэй адил цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм. Ингэснээр алба хаагчид иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломж бүрдэж байна.

scroll to top