ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

126207154_103448614931093_6212358296649112054_n.jpg

Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК-ийн “Сүмбэр” Нарны цахилгаан станцын ажилчдыг чадавхжуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед ажиллах, шуурхай зохион байгуулалт, мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын баталсан “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын газрын Орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч А.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж хүн нэг бүрийн үүргэвч, багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чиглэлээр гарсан эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтээр танхимын сургалт зохион байгуулж, бэлэн байдлын үзлэг шалгалтын үнэлгээний хүснэгтийн дагуу үнэлж дүгнэн заавар зөвлөмж өглөө.

scroll to top