“Монгол Цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-н баярын хүрээнд аймгийн Аварга шалгаруулах “Кросс” гүйлтийн тэмцээн зохион байгуулагдаж Говьсүмбэр аймгийн албан байгууллагын ажилтан, алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 50 гаруй тамирчин оролцож 30-аас дээш насны 8 км-ийн ангилалд 1-р байрт ОБГ-ын ГТУА 37 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч Э.Мөнхчулуун, 2-р байрт бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал, 3-р байрт ГТУА 37 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Бат-Очир нар шалгарсан юм.