Шатар, Дартсын тэмцээн зохион байгууллаа.

image-1.png

Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн баталсан удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд Шатар, Дартсын тэмцээн 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж 36 алба хаагч /давхардсан тоо/ ур чадвар, авхаалж самбаагаа гарган өрсөлдөв.

Биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлөөс Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд Шатар, Дартсын тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд:

            1. Шатрын тэмцээнд 1 дүгээр байранд Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Цэгмэд, 2 дугаар байранд Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Гантулга нар:

            2. Дартсын тэмцээнд 1 дүгээр байранд Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Х.Бат-Энх, 2 дугаар байранд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн захирагч, ахмад Э.Баярсайхан нар шалгарч мөнгөн шагналаар шагнуулав.

scroll to top