Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэгтэй хамтран 140-р салбарт гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
140-р салбарт нуруулдсан өвс шатаж байна гэсэн дуудлагаар гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 1-р тасаг хаягийн дагуу хүрэлцэн очиж гарсан галыг унтраах , нэмэлт дуудлагаар 2-р тасаг хураалттай бусад нуруулдсан өвсийг хамгаалах, ЭХАБ галын утаажилтад угаартсан нэрвэгдэгчийг эрэн хайх, анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.
Гал унтраах тактикийн сургуульд Онцгой байдлын газраас 23 алба хаагч, 1 эрэлч нохой, 4 автомашин, “140 дүгээр салбар”-ын 5 ажилтан хамрагдлаа.
Сургалт, тактикийн сургуулиар алба хаагчид хамтран ажиллах дадлага, гал унтраах анхан шатны мэдлэгийг олж авлаа.