Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа.

273733708_1859583107763093_3884856794016498754_n.jpg

Говьсүмбэр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдааныг 02 дугаар сарын 11-ний өдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Хуралдаанаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 төрлийн арга хэмжээний зөвлөмжийн төслийг танилцуулж арга хэмжээ тус бүрийг хэлэлцэн батлаж, зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

scroll to top