Гал унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

viber_image_2022-01-11_12-15-45-913-1.jpg

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед тактик, арга зүйн хэлбэрийг зөв сонгох, тухайн объектын онцлогийг судалж, шаардлагатай хүч хэрэгслийг тооцоолох, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах дадлага эзэмшүүлэх зорилгоор Гал унтраах тархалтын сургуулийг “НИК” ХХК-ийн Говьсүмбэр салбартай хамтран зохион байгууллаа. Тус дадлага сургалтад Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, “Ник” ХХК-ийн Говьсүмбэр салбараас 6 ажилтан хамрагдлаа.

scroll to top