Мөсний зузаанд хэмжилт хийж Сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа.

viber_image_2022-01-06_18-37-09-082.jpg

Тус газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хаялага нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа. Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см байна. Хэдийгээр мөсөн бүрхүүл тогтож хөлдсөн хэдий ч агаарын температур олон жилийн дунджаас дулаан байгаа тул мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүртэл бэхжээгүй байгаа тул иргэд та бүхэн нууран дээгүүр автомашинтай хөдөлгөөн үйлдэхгүй байж мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top