Төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгууллаа.

viber_image_2021-12-31_13-37-17-808.jpg

Онцгой байдлын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд 12 дугаар сарын 20-ны өдөр Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багт “Шинэ жил”-ийн нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг “Худалдаа үйлчилгээний төв”, “Нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ”-ний газруудад галын аюулгүй байдлын норм, норматив, стандартыг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.   

Хяналт шалгалтыг 12 иргэн, аж ахуй нэгж байгууллагад зохион байгуулж, Пиротехникийн хэрэгсэл салют бенгалын гал худалдаалахгүй байх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, аврах зам гарцын ажиллагаа, галын аюулгүй байдал, цахилгаан байгууламжийн аюулгүй байдал, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар 12 иргэн, аж ахуй нэгж байгууллагын удирдлагад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан.

scroll to top