2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ТОДРУУЛАВ

viber_image_2021-12-28_17-47-00-984.jpg

Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Шатрын Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга, Гансүхийн Батзам нар оролцлоо.
Онцгой байдлын албанаас 2021 онд дэвшүүлсэн зорилго, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.

Хурлын үеэр Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, эрсдэлийг бууруулах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа салбарын болон бусад шагналыг гардууллаа. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус газрын Слесарь Д.Батцэнгэлийг Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт медаль”-иар,
Тус аймгийн Онцгой байдлын газар аймгийн “2021 оны Онцлох байгууллага”-аар,
Онцгой байдлын газрын Орлогч, Урьдчилан саргийлэх тасгийн дарга, хошууч А.Батболд “Оны онцлох хүн”-ээр,
Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Энх-Эрдэнэ, 140 дүгээр салбарын Харуул О.Түмэннаст нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны Б/1535 дугаар тушаалаар Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Цэгмэд, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Өлзийсайхан нарыг “Хошууч цол”-оор, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлагч, Л.Алтанзул, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Салааны захирагч, ахлах ахлагч Э.Мөнхчулуун нарыг “Дэслэгч цол”-оор,
Онцгой байдлын газрын даргын 2021 оны Б/106 дугаар тушаалаар Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжинг “Ахлагч цол”-оор,
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Дарханхишигийг “Хөдөлмөрийн аварга”-аар,
Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Цэгмэдийг “Шилдэг офицер”-оор,
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхбаатарыг “Шилдэг жолооч”-оор,
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Аврагч гал сөнөөгч, ахлагч Я.Мөнхсүлдийг “Шилдэг гал сөнөөгч”-өөр,
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Дуудлага хүлээн авагч Ч.Янжиндуламыг “Шилдэг ахлагч”-аар,
140 дүгээр салбарын Харуул О.Түмэннастыг Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар,
Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч Э.Дашням даргатай 3 дугаар салаа “Тэргүүний хамт олон”-оор тус тус шагнагдсан.

Нийт алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

scroll to top