Хүйтний эрч чангарч байгаа болон Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгааны утас ашиглахгүй байх,
- Цахилгаан залгуур /уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Пийшин зуухны доод хэсэгт 50м х 70м хэмжээтэй галд тэсвэртэй, хамгаалалтын хавтгайг байрлуулах ,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА