Иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагад зөвлөж байна.

269870710_218400010473778_7871012876696375283_n.jpg

Шинэ жилийн баярт зориулан пиротехникийн хэрэгсэл болох салют, бенгалийн гал, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд хэрэглэдэг. Баталгаат бус пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс болж иргэд хөл, гараа бэртээж тахир дутуу болох тохиолдол нилээдгүй гарсан. Тиймээс пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зөвшөөрөлтэй газраас худалдан авч мэргэжлийн хүмүүсийн хяналт дор буудлага хийж Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top