Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

viber_image_2021-12-12_20-16-28-099.jpg

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, ЭМХХ-ийн дарга Л.Гэрэлмаа, ОБЕГ-ын ГЭУГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Амаржаргал, ХӨСҮТ-ийн ШУН-ын менежер А.Билэгт, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Дуламрагчаа, Д.Гэрэлмаа нар ажиллаж аймгийн гамшгаас хамгаалах тогтолцооны бэлэн байдал хангуулах, тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудыг чадавхжуулах сургалт, хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэгт Сумдын Засаг дарга, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн ажилтан, алба хаагчид хамрагдсан юм.

scroll to top