ШИВЭЭ-ОВОО ХК-нд ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ын СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_9318.jpg

Аймгийн Засаг даргын баталсан “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Шивээ-Овоо ХК-нд Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “ЦУГЛАР” улбар шар сургуулийн дохио өгч бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Өлзийсайхан нээлтийн үг хэлж тус дадлага сургуулийг эхлүүлсэн.

Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургуулиар мэргэжлийн ангийн дарга, бүрэлдэхүүнд танхимын сургалтыг Гамшгийн үеийн удирдлага, Гамшгаас хамгаалах тухай хууль, Зарлан мэдээллийн дохио хүргэх, дамжуулах дохиогоор ажиллах журам, гамшгаас хамгаалах төлөвлөлт, сэдвээр сургалт зохион байгуулсан.

“Шивээ Овоо ХК”-ын мэргэжлийн ангийн 30 ажилтанг гал унтраах хэсэгт 5 баг болгон хувааж Гал унтраах зориулалттай автомашинаас “төв шугам 40 метр, салаа бэлчиртэй, ажлын шугам тус бүр 40 метр, Б-ийн хушуу 2 ширхэг” гал унтраах тархалт хийлгэн онолын мэдлэгийг бататган дадлага сургуулийг зохион байгуулав.

Шивээ овоо ХК-ийн Мэргэжлийн анги нь Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль, дадлагад “Хангалттай” дүгнэгдэв.

scroll to top