Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

viber_image_2021-10-13_20-13-05-874.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлыг хүүхэд, багачуудад таниулан мэдрүүлэх зорилготой гамшгийн эрсэдлийг бууруулах ОУ-ын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жил “Зөвхөн хамтдаа … Бид эх дэлхийгээ аварч цадна” уриан дор тэмдэглэж байна.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын сургалтын талбайд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 20 сурагч, 2 дугаар сургуулийн 8 дугаар ангийн 35 сурагчдад зохион байгуулж Онцгой байдлын газарт шинээр ирсэн болон гал унтраах үндсэн албаны автомашин, туслах албаны автомашин, аврах ажиллагааны автомашины техник, хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг таниулан сурталчлан ажиллалаа.

Мөн Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Бор-Өндөр-1 ОНХ-тэй хамтран Гар зургийн уралдааныг 10 дугаар сарын 05-аас 12-ны өдрийн хооронд зохион байгуулж 10 дугаар сарын 13-ны өдөр дүнг гарган анги хамт олныг өргөмжлөл, эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.

scroll to top