Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нартай цахим хурал зохион байгууллаа.

3.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нартай цахим хурал зохион байгууллаа. Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг тооцох, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн түвшинд ханган ажиллах, түүнд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр санал бодлоо солилцон үүрэг чиглэл өглөө. Цахим хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл, Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч, А.Батболд нар оролцлоо.

scroll to top