Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа

239648753_301180385141086_871341134782964090_n.jpg

2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж, Аймгийн Онцгой Комиссын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр шуурхай штабын хариу арга хэмжээний баг, бүлгийн гишүүдэд Эрүүл мэндийн яамны хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Шуурхай штабын ажиллах бүтэц” сэдвээр, Эрүүл мэндийн яамны харьяа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Байгалмаа “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан юм.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг шуурхай штабын хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, тархалтыг хумих, хариу арга хэмжээг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.

scroll to top