УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЕ !!!

gol2.jpg

Баяр наадмын олон хоногийн амралтаар иргэд Хэрлэн гол руу аялал зугаалгаар ихээр явж байна. Иймд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 10-наас эхлэн хэрлэн голын эрэг дагуу хяналт шалгалт зохион байгуулж байна.

2021 оны 07 дугаар сарын 12-ны байдлаар Хэрлэн голд 1 иргэн, 1 хүүхэд усанд осолдож амь насаа алдсан байна.

Иймд: иргэд та бүхэн

  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулахгүй байх
  • Гол горхи, усан санд хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
scroll to top