ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_6757-1.jpg

Онцгой байдлын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 20-ны А/41 дүгээр тушаалаар “Тогтмол усанд эрэн  хайх, аврах ажиллагаа явуулах” сэдэвт дадлага сургуулийг 2021 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Хаялаг нуур” дээр зохион байгууллаа.

Тус дадлага сургуульд Усанд эрэн хайх, аврах ажиллагааны тактик сэдэвт танхимын сургалт, уснаас эрэн хайх аврах ажиллагаа, нэрвэгдэгсдийг усан орчноос зөөвөрлөх, аврах цагираг шидэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, завь жолоодох гэсэн төрлүүдээр зохион байгууллаа.

Мөн Хаялаг нуурын эрэг дагуу хязгаарлах тэмдэг тавьж, амарч байсан 53 иргэдэд Коронавируст халдвар болон усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх хүргэн ажилласан.

scroll to top