Зөөврийн компьютер, өнгөт принтер, дуу хураагч, зургийн аппараттай боллоо

IMG_6645-scaled-e1622451798288.jpg

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Ш.Билэггүмбэрэл “Говьсүмбэр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг дэмжих, ажлын албаны ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зөөврийн компьютер, өнгөт принтер, дуу хураагч, зургийн аппарат, бичиг хэргийн хэрэгслийг зөвлөлийн нарийн бичиг,  Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Чанцал, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч Б.Бурмаа нарт гардуулан өглөө.

Говьсүмбэр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь 2019 онд байгуулагдаж аймгийн Засаг дарга тэргүүлэн ажиллаж байсан бол Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдсэнээр 2020 оны 10 дугаар сараас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэн ажиллаж байна.

scroll to top