Гал унтраах тактнкийн сургууль зохион байгууллаа

IMG_6063-scaled.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Сүмбэр сум 1-р багт байрлах “108-ОЙЛ” ХХК-ийн агуулахтай хамтран 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гал унтраах тактикийн сургуулийг зохион байгуулалаа.

Тактикийн сургуулиар “108-ОЙЛ” ХХК-ийн агуулахын ажилчдад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, Галын аюулгүй байдлын талаар анхан шатны ойлголт, Газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах арга зүй, Гал унтраах тактнкийн сургуулийг зохион байгуулах, гэсэн сэдвээр онолын сургаж өгч, тус байгууллагын ажилчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгасан.

Тус агуулахын ачилтын стакадад ачилт хийж байсан автоцистернээс шатахуун асгарч гал гарсан, резервуар дээр засвар хийж байсан 1 ажилтан бэртсэн гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, авран 37 дугаар ангийн 1 дүгээр тасаг хүрэлцэн очиж галыг бүрэн унтрааж, нэмэлтээр 2 дугаар тасаг хүрэлцэн очиж шатахуун хадгалах резервуарт хөргөлт хийж, Эрэн хайх аврах бүлэг өндрөөс аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүллээ.

scroll to top