Газар хөдлөлтийн дадлага сургууль

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт Улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жилийн хувьд Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн 03 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт аймгийн “Засаг даргын тамгийн газар”, “Сүмбэр сум”, “Шивээговь сум”, “Баянтал сумдын Засаг даргын тамгын газар”, “Шивээ-Овоо” ХК-ны ажилчидын хүрээнд дадлага сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Иймд: Иргэд та бүхэн зарлан мэдээллийн дуут дохио дуугархад айж сандралгүй гэртээ байхийг Онцгой байдлын газраас мэдэгдэж байна.  

scroll to top