Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 586 дугаар тогтоолын дагуу УАЗ-Фургон суудлын автомашин хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
- Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14.50 цаг хүртэл Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 04 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөн гийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99907710, 99084403 утсаар авна уу.